“Good Price” дэлгүүрийн зарж буй зайрмагнаас нянгийн халдвар илэрсэн үү?

641

Хүнсний аюулгүй байдал гэхээр цаасан дээр бичигдсэн олон стандарт, журмаас илүүтэйгээр хугацаа нь дуусаагүй, шинэхэн бүтээгдэхүүнийг  хамгийн аюулгүй хэмээн ойлгоно. Гэтэл манайд энэ зүйл аль хэдийнээ хяналтаа алдаж, иргэдийг заналхийлэх болсон гэхэд хилсдэхгүй.

Уг нь хүнсний бараа худалддаг тухайн газар  иргэдэд эрүүл мэндэд хоргүй бараа бүтээгдэхүүн худалдах ёстой.  Энэ шаардлагыг хангаж ажиллана хэмээн тусгай зөвшөөрөл авдаг байх. Цаашлаад чанар аюулгүй байдал хангагдаагүй хүнсний бүтээгдэхүүнийг цаг тухайд нь устгалд оруулсанаар аюулгүй байдал хангагдах учиртай.

Тэгвэл өнөөдөр /2019. 01.21/ ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл  ”Good Price” дэлгүүрийн талаар нэгэн гомдол бичжээ. Тодруулбал  Б.Цогтгэрэл  “GOOD PRICE”дэлгүүрээс хүүхэддээ зайрмаг авч өгсөн боловч хүүхэд нь тэрхүү зайрмагнаас нь нянгийн халдвар авч, хүчтэй халууран олон хоног эмнэлэгээр явсан аж. Мөн хүүхэддээ зайрмаг авч өгсөндөө өөрийгөө буруутган бичжээ. Улмаар бусад эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс  доорх зүйлийг бичжээ.

Тэрээр “Good Price” гэдэг дэлгүүрээс энэ зайрмагийг авч хүүхдээ эрхлүүллээ.”Хариуд нь охин маань нянгийн халдвар аваад хүчтэй халуурч, тарианд орж балрах дөхлөө. 7 хоног эмнэлэгтэй ноцолдлоо. Мэдээж миний буруу. Бусад эцэг эхчүүдэд анхааруулж байна.” хэмээн цахим хуудасаараа дамжуулан нийтлэжээ.

640

Ер нь урьд нь “Good Price” дэлгүүртэй холбоотой шүүмж мэр сэр гардаг.  Тодруулбал өнгөрсөн шинэ жилийн үеэр “манайхаас хугацаа дууссан бараа олсон тохиолдолд буцааж болно” хэмээн  үйлчлүүлэгчийн дунд уралдаан зарласан мэт зарлал бичиж наасан байдаг.

Уг нь манайхаас бусад оронд хугацаа нь дууссан барааг тухайн хүнсний сүлжээ дэлгүүр, Аж ахуйн нэгжүүд өөрийн зардлаар нийгмийн хариуцлагаа ухамсарлан устгалд оруулдаг. Гэтэл “Good Price” дэлгүүрийнхэн дээрх  зарлал мөн дэлгүүрийн маркетингийн талаар шүүмжилж бичсэн нэгэн сайтыг шүүхэд өгч өөрсдийгөө авч гарч байсан удаатай.

Тэгвэл өнөөдөр нян халдвартай зайрмаг зарж нэгэн хүүхдийг хохирогч болгох шахжээ.  Нянгийн халдвартай хүнсний бүтээгдэхүүн борлуулна гэдэг НОЦТОЙ асуудал. Хэрэв хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, цаашлаад амь насаараа хохирвол хариуцлагыг хэн үүрэх вэ. Бүхэл бүтэн Монголын өмнөөө барих томоохон сүлжээ дэлгүүр байж Нянгийн халдвартай зайрмаг борлуулаад байж байна гэдэг манайд хүнсний аюулгүй байдал ямар байгаагийн нэг илрэл.

Ямартай ч иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээг хүргэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN 


URL:

Сэтгэгдэл бичих