“Талх чихэр”-ийн “Жимстэй” боовноос үл таних биет гарч ирсэн үү
“Талх чихэр” компанийн үйлдвэрлэдэг ”Жимстэй” боовноос үл таних биет гарч ирсэн гэх постийг цахим сүлжээнд олон хүн шэйрлэж байна.
Тодруулбал, нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа, “Талх чихэрийн жимстэй боовноос ийм үл таних биет гарлаа. Юу гэдгийг нь бодоод олохгүй юм аа. Маш хатуу. Яагаад хүнсний бүтээгдэхүүнд ийм хариуцлагагүй хандаж байгаа юм бэ” хэмээн нийтэлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард бас нэг залуу өөрийн цахим хуудсандаа ”Талх чихэр” компанийн үйлдвэрлэдэг ”Нахиа” боовноос хоёр хүүхэд хордлого авч эмнэлэгт хүргэгдлээ хэмээн нийтэлж байсан юм.
Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулж талх нарийн боовны үйлдвэрүүд ачаалалтай ажиллаж байгаа. Гэвч энэ мэт хайхрамжгүй алдаа гаргаж, иргэдийг бухимдуулж байгаа нь өнөөдөр манай улсад хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой юм. Дээр дурьдсан байгууллага хэзээний иргэдийн итгэл, хүндлэлийг хүлээсэн олон жилийн туршлагатай хэдий ч нэг бус удаа ийн алдаа гаргаж байгаа нь хэрэглэгчдээ алдахад хүргээд байна. Мэдээж ямар ч хүн идэж хэрэглэж байгаа зүйлээс нь бохир заваан эсвэл юу нь мэдэгдэхгүй зүйл гарч ирэхэд дургүй байх нь зүйн хэрэг.
Дээрх асуудалтай холбогдуулан одоогоор “Талх чихэр”-ээс ямар нэг тайлбар хийгээгүй байна.
URL: