Цас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ

123

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад цас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч цаатан иргэд 2100 гаруй цаа бугатай Жолго, Жамс Томдог зэрэг газруудад оторт гарчээ.

Цаа нь өвлийн улиралд цас ихтэй тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж таргалдаг. Иймээс цаатан иргэд цас их орсон газарт оторложээ.

Харин зуны улиралд навчит буюу буурцагт ургамал бүхий газар бэлчээрлэдэг гэнэ.  Тус аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж 2300 гаруй болсон учраас ирэх зун 2000 цааны баяр хийхээр төлөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих