УИХ-ыг тараах тогтоолын төслийг 14 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ

5c41561b97e34Өнгөрөгч  аравнаас эхлэн төрийн ордонд байрлуулаад буй УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгууль зарлах тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлэх самбарт Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн гишүүн гарын үсэг зурлаа. Ингэснээр уг тогтоолын төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүн 14 болж байна.

Ж.Эрдэнэбат гишүүн, “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр чуулганаар баталсан. Монгол төрийн дархлааг сулруулах магадлалтай хууль баталсан нь энэ УИХ үйл ажиллагаа явуулах чадамжгүйг харуулж байгаа юм. Тиймээс энэхүү тогтоолыг дэмжиж, гарын үсэг зурсан” гэлээ.

Харин Г.Тэмүүлэн гишүүн, “Нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ алхмыг хийхгүйгээр улс төрийн нөхцөл байдалд нийцүүлж, хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Өнөөдөр баталсан хууль бол Монгол төрийн дээр нам гарах нөхцөл байдлыг бий болгож байна. Цаашдаа Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд Үндэсний эв нэгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, батлах нь чухал” хэмээв.


URL:

Сэтгэгдэл бичих