Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирчээ

52

Энэ 7 хоногт  буюу 2019.01.14-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 990 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 760 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 18 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 3 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 нь мөргөлдөх хэлбэрээр, 3 нь үл хөдлөх зүйл мөргөх, 1 нь онхолдох хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна.

Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 15 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Өлзийт зүүн салаа” гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч М-н амь нас хохирсон,
  2. СХД-ийн нутаг Нарангийн гудамж Pruis маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Aqua автомашиныг мөргөөд, явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.

Түүнчлэн ноцтой зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаанд хурд хэтрүүлсэнээс үүдэх осол хэрэг эзэлж байгаа бөгөөд зөвхөн 1 цагийн шалгалтаар энэ төрлийн зөрчил 10-15 бүртгэгдэж байна. Энэ төрлийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд алслагдсан гудамж зам, орон нутгийн замуудад зөөврийн хурд хэмжигчийг байрлуулан хяналт шалгалтыг явуулж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 12 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 10 хувиар, гэмтсэн хүн 14 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих