Б.Наранхүү гишүүний нүдэнд сонгогчид “гөлөг” болж харагдав уу?

15

Төр түшилцэж яваа, ялангуяа АН-аас гаралтай төрийн түшээдийн дунд “гөлөг” гэж үг моодонд орсон бололтой.
Хэдхэн хоногийн өмнө чуулганы хуралдаан дээр АН-ын дарга С.Эрдэнэ гишүүдээ “гөлөг” гэсэн бол саарал ордонд сардаа нэг удаа үзэгддэг Б.Наранхүү гишүүн ард түмнийг “гөлөг” хэмээн доромжилжээ.
Түүний гар утас руу нутгийнхан нь “Бид таныг сонгосон, биднийг төлөөлж байгаа бол хуралдаа суу, асуудлыг шийд” гэсэн шаардлага тавьж, мессэж бичихэд урдаас нь “гөлөг” хэмээн бичсэн байна.
Ийм ёс зүйгүй бүдүүлэг, өөрийгөө даам гээд бодчихсон гишүүн ард түмний сонголтыг дорд үзэж доромжилж, өөрийгөө даам гарчихсан гээд бодчихсон яваа түүнийг дахин сонгохгүй байх ёстой. Ирэх 2020 оны сонгуулиар өөрөө “гөлөг” болно доо.
С.Эрдэнэ, Б.Наранхүү нарын нүдэнд ард иргэд гөлөг болж харагддаг нь үнэн юм байна.
Ийнхүү манай төрийн түшээд муу бүхний үлгэр дуурайлал болсоор байгаа юм. Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд УИХ-ын гишүүн хэн нэгнийг гутаан доромжилж, гүтгэж, нэр төрд нь халдаж болохгүй баймаар юм даа.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих