Нөөцийн мах энэ сараас худалдаанд гарна
Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Харин тухайн үеийн зах зээл дээрх махны үнэ ямар байхаас шалтгаалан борлуулах үнийг тогтоох аж.
Нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэх шийдвэр гарсан. Үүний дагуу төдий хэмжээний мах бэлтгэх 23 үйлдвэр, аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулсан. Харин нөөцийн мах бэлтгэх, хяналт тавих, борлуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Монголын махны холбоо хамтарсан гэрээ байгуулаад байгаа аж.
URL: