Мөстэй нууранд загас цалгисан гайхамшиг
Хүйтний эрч чангарч, өвлийн ид хүчийг гайхуулна. Гэхдээ орон нутаг даяар баяр бахархлаар бялхсан мөнгөн өвлийн найр наадам ар араасаа хөшгөө сөхөж жуулчдын сэтгэлийг гижигдэнэ.
Гирин мужийн Өмнөд Горлосын нутагт байрлах Цагааннуур хахир хүйтнээр амьсгална. Цагааннуурын өвлийн загас агнахыг биечлэн ойлгох хүсэлтэй хол ойрын жуулчны халуун сэтгэл сайхан. 500 кв.километрийн мөсөн гадарга хол ойрын зочдыг өвөрмөц төрхөөрөө налайн угтаж, хэнгэрэг харангын дуунаар нуурын жавхаа цухалзан, “Нуураа тахих • торын хишиг даллах” соёл иргэншлийн үйл ажиллагаагаар Цагааннуурын төрх шүтээн болно.
Цагааннуур-ариун цагаан, шүтээнт нуур хэмээх утгатай. Гирин мужийн баруун хойд хэсэг, Өмнөд Горлосын Монгол Үндэстний Өөртөө Засах шяний нутагт байрлах Цагааннуур Хятад улсын 10 том цэнгэг нуурын нэг, Гирийн мужийн нутаг дахь хамгийн том байгалийн нуур болно. 2008 онд “Цагааннуурын өвлийн загас агнах” нь улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтад бүртгүүлжээ. Түүх сударт тэмдэглэснээр “Цагааннуурын өвлийн загас агнах” нь мянган жилийн өмнөх Ляо улс, Алтан улсаас үүсэлтэй бөгөөд ялангуяа балар эртний нуур тахих ёслол нь даян дэлхийд алдартай төдийгүй Хятад улсын умардын балар эртний загасны ан хийдэг овог аймгийн үүсгэн байгуулсан загас агнах соёлын гялс цэг билээ. Цагааннуурын “Нуураа тахих • торны хишиг даллах” нь хоёр талын утга агуулгатай.
Нэг. Нуураа тахих, эцэг тэнгэр, эх газар, нуурын сахиусаа дахихаар дамжин түмэн бодис өнө үүрд үржин төлжих, түмэн ардын амьдрал өлзий бэлэгтэй, амар амгалан байхыг даатгадаг.
Хоёр. Торны хишиг даллахаар дамжин амрааж одсон загасны торынхоо хишгийг даллаж, өгөөш дэлгэж тороо тавих агшнаа аливаа бүхэн шууд шулуун амар амгалан байхыг даатгадаг.
Цагааннуурын өвлийн ан нь 2002 оноос эхэлж, Цагааннуурын түрүү загасны дуудлага худалдаа ч эндээс эхэлж, жуулчдын сонирхлыг татсан нийтийн чанартай аялал жуулчлалын үйл ажиллагаа болжээ. Анхны түрүү загас дуудлага худалдаагаар 888 юанийн үнэ хүрсэн бол дараагийн удаад түрүү загасны үнэ ханш нь өсч, 2018 оны өвлийн ангийн 20 кг түрүү загас 999.999 мянган юаньд хүрч бас нэгэн удаагийн гайхамшгийг бичиглэлээ. Түрүү загасны дуудлага худалдааны бүх орлогыг Цагааннуурын экологи, байгаль орчныг хамгаалах, загас жараахайг үржүүлэхэд зарцуулдаг болохоор түрүү загасыг дуудлага худалдаагаар худалдах үйл ажиллагаа нь Цагааннуурын байгаль орчныг хамгаалах чухал нэгэн арга хэлбэр болжээ.
Цагааннуурын өвлийн ан нь эрт түүхээс уламжлагдан одоог болтол балар эртний монголчуудын загас агнах арга маягийг угийн хэвээр нь хадгалж, хүний хүчээр мөс цоолох, хүний хүчээр тор тавих, морь хөллөсөн эргүүлэгт татуураар хөдөлгөх хүч болгож загасны тороо чирэх ба татдагаараа чухал нэгэн соёлын агуулга, мөн урчуудын оюун ухааны үзүүлбэр болжээ. Цагааннуур нь чухал соёлын үүслийн орон болсны хувьд тухайн газрынхан хөхөмдөг ногоон уул усыг хамгаалахын зэрэгцээ шилдэг соёл иргэншил, уламжлалаа үргэлжлүүлэн хадгалж, брэндийг буй болгох, бүтээгдэхүүний систем, нөөц баялгийн хамтын үйл ажиллагаа, хариуцан борлуулах арга бодлого зэргийг бүх талаар шинэчилж, “Мөст нуураас загас цалгисан” аялал жуулчлалын нэрийн хуудсыг гялалзуулна.
2018 оны өвлийн ан эхлэх болтол Цагааннуур аялал жуулчлалын бааз нь бүтэн жилээрээ 2 сая гаруй жуулчныг хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь 1.5 тэрбум юанийг давж, өвлийн загас агнах үеэр энэхүү тоо үргэлжлэн дээшилсээр.
Хөхөмдөг ногоон уул ус бол даруй алт мөнгөн уул мөн, цас мөсөн ертөнц мөн ч алт мөнгөн уул мөн. “Жил бүр загастай, жил бүр элбэг хураалттай”, мянган оны шүтээнт нуур элбэг хураалтын баяр бахархлаар хангинаж, Цагааннуурын өвлийн агнах баясгалант дуу үе дамжин дуулагдаж, мөст нуураас загас цалгисан гайхамшиг мөнх дуурсана.
Зохиогч: | Хайр, Бао Нарантуяа |
Найруулагч: | Б.ХУРЦ |
Эх сурвалж: | ӨМӨС |
URL: