Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн

Ulaanbaatar-770353Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх  нутгаар цаг агаар тогтуун байна.

2019 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн бэлчир, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 19-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.


URL:

Сэтгэгдэл бичих