Ч.Дагмидмаа: Ягаан цүнхтэй бүсгүй /өгүүлэл/

88

Хүрэл-эрдэнэ яагаад ч юм сэтгэл санаа амгалан нэг их сайн үйлс бүтээсэн хүн адил ажилдаа явлаа.
Өглөө харсан тэр ягаан цүнх….
Сар гаруйн өмнө машины зогсоолд машинтайгаа зогсоод сууж явсан хүнээ хүлээж хийх зүйлээ олж ядан байтал замын голын цэцэрлэгийн засмал замаар нэгэн бүсгүй бодлогширонгуй алхаж явахыг…хараад л баймаар түүнийг хаа нэгтээ харсан ч юм шиг урьд өмнө танил байсан ч бил үү зөөлөн зөөлөн алхалсаар холдлоо.
Маргааш өглөө нь яагаад ч юм тэр машины зогсоол дээр очмоор санагдаад өөрийн мэдэлгүй л очиж зогссон байлаа удалгүй өнөөх эмэгтэй нөгөө л замаар алхаж бас л бодолд дарагдсан хэвээр…
Түүнийг харах л гэж Хүрэл-эрдэнэ энд ирдэг өглөө болгон ирсээр ажил эхлэхээс өмнө энэ зогсоолд машинтайгаа ирж зогсдог шинэ ажилтай болов.Яагаад ийм үйлдэл хийж байгаагаа ч үл ойлгоно зөвхөн энэ ягаан цүнхтэй бүсгүйг л харах гэж эхнэр хүүхэдтэй түүнд эмэгтэй хүнтэй танилцах сонирхол бага…хааяахан бодохдоо энэ хорвоод хайрт ээжийнхээ хэвлийд арван сар хамт торнисон Ган-эрдэнэ ахыгаа л яагаад эхнэр авдаггүйг гайхан учрыг олох гэж санааширна хэдийгээр ихэр төрсөн тэр минь надаас түрүүлж гарсан болохоор ах гэж хүндэлэх ёстойг эмээ минь амьд сэрүүн ахуйдаа захисныг маш сайн ойлгоно.
Эмээ минь ах нь түрүүлж гэрлэх байх гэж найдаад түүнд байраа өгсөн ч тэр өдийг хүртэл гав ганцаараа амьдардаг хаа нэг баяр ёслолоор гэрт нь очиход тэр ямар ч эмэгтэй хүнээс дутуугүй гэр орон нь цэмцгэр хоол унд элбэг байх заримдаа гайхахдаа эхнэрээ биднээс нууж байгаа болов уу гэж тандсан болов ч нааштай юм олж мэдээгүй зөвхөн ажил гэрийн хооронд явж өнждөг болохыг тогтоосон түүнээс хойш гэр бүлийнхэн нь нэг их анхаарахаа больсон .
Өглөө болгон хүлээдэг хүлээсээр байгаад бараагий нь хараад ажилдаа явдаг байсан бүсгүй маань гурав ч хоног энүүгээр явсангүй эхний өдөр маргааш ирэх байх гэж найдаад 11 цаг өнгөрөөгөөд буцлаа.Гэтэл хоёр өдөр ч явж өнгөрсөнгүй цэцгийн хүрээлэнгийн хогийг өглөө болгон цэвэрлэдэг эгчээс асуух гэтэл хэн гэж асуухаа мэддэггүй яах вэ ягаан цүнхтэй бүсгүй гэвэл яах бол Хүрэл-эрдэнийн анзаарсан зүйл бол тэр эгч тамхи татдагийг мэдэж татдаг тамхинаасаа нэгийг сарвайвал цэвэрлэгч инээд алдаж өнөө өглөө жаахан зэврүүн бас бага зэрэг салхитай гэж яриад л ойролцоох сандалд суухад бага зэрэг горьдлого төрж зэрэгцэн тамхиа асааж суунгаа
Эгч ээ таниас нэг юм асуувал …
Тэг тэг эгчийн дүү
Та энүүгээр өглөө болгон явдаг нэг эмэгтэйн тухай мэдэх үү тэр эртээд юмаа гээснийг би олчихоод өгөх гэтэл тэр ахиад энэ замаар явдаггүй ээ гэж бага зэрэг худлаа залтал өнөөх эмэгтэй
Харин тийм ээ би ч гэсэн тэр ягаан цүнхтийг хайрладаг юм тэр хүний ганц охин байсан аав ээж нь өнгөрснөөс хойш байнгын бодолд дарагдаж алхдаг болсон энэ замаар гурван жил алхсан би ч гэсэн түүнийг хүлээгээд л …
Би түүнийг өнчин гэдгийг нь мэдэрсэн юм болов уу гэсэн санаа төрж дотогшоогоо өмөлзлөө цэвэрлэгч эгчээс ахиад асуух зүрх хүрсэнгүй босож алхтал утасны хонх жингэнэхэд цочиж утсаа автал ахын минь дугаар байлаа.Яагаад ч юм хэн нэгэнтэй яримааргүй санагдлаа.
Тэр өдөртөө их л сонин хачин байдалтай өнжлөө гэтэл хөдөө явах ажил гарч хэд хоног байгалийн сайханд явж явж иртэл сэтгэл онгойсон ч юм шиг за…өнөө өглөө тэндээ очиж зогсоноо би ягаан цүнхтийг харагдах л юм бол шууд танилцая ажилд чинь хүргэж өгье гэж яриа өдье гэж бодонгоо гэрлэн дохион дээр зогстол утас дуугарлаа яаран автал Ган-эрдэнэ ах бараг ярьдаггүй ахыгаа ойр ойрхон залгахад яаран автал
Миний дүү хаа явж байна аан
Би ажил руугаа л гэж түгдэртэл ах яриа ч гүйцэд сонсолгүй
Би өнөөдөр амарч байна чи манайхаас нэг хүнийг ажилд нь хүргээд өгөөч гэх сонсогдлоо
Хэн байж болох уу ах хэнийг хүргүүлдэг билээ гэсэн сониуч зандаа хөтлөгдөн яаруухан явж очлоо.
Хаалганы хонхийг дартал ах инээмсэглэн угтаж миний дүү ажил төрөл нь сайн биз гээд л нэг л баяр хөөрөөр гэрэлтэж байлаа хувцсаа өлгөхөөр эргэтэл ягаан цүнх …энэ чинь юу билээ хаана харлаа тэгээд ч ахынд яахаараа эмэгтэй хүний цүнх байх билээ…
Гэтэл яасан гэж санана угаалгын өрөөнөөс нөгөө ягаан цүнхтэй бүсгүй дуу шуутай гарч ирээд
Ханиа би явалгүй горьгүй ажил оройтох нь гэхэд
Миний ах ямар их жаргалтай түүний гараас атгаад намайг дохисон гээч…
За за хурдхан хүргэж өгөөд нөгөө цэвэрлэгч эгчдээ энэ сайн мэдээг дуулгая тэр миний ахын амраг нь болох бүсгүй байсныг би мэдэрч байснаа ч ойлгуулья
Нэр нэгтийн чих нэг гэдэг шиг ихэр хүний зөн совин бас ижил байдаг юм байна даа…

Ч.Дагмидмаа


URL:

Сэтгэгдэл бичих