Авъяасан дээрээ суусан төгөлдөр хуурч

87

Шөнийн клубт төгөлдөр хуур тоглодог нэгэн эр байжээ. Тэр төгөлдөр хуур үнэхээр сайн тоглодог байсан тул хүмүүс зөвхөн түүний төгөлдөр хуурын аялгууг сонсохоор ирдэг байв. Нэгэн орой энэ клубын байнгын үйлчлүүлэгч, төгөлдөр хуурч залууд хандан ” Би төгөлдөр хуурын чинь аяыг сонссоор залхлаа. Таныг төгөлдөр хуур дуулангаа дуу дуулаасай гэж хүсч байна” Төгөлдөр хуурч ” Би дуулж чадахгүй шүү дээ ” гэв. Гэхдээ ингэж хэлсэн нь үйлчлүүлэгчийг няцааж чадсангүй. Тэрээр үргэлжлүүлэн шалсаар байв. Бүтэхгүй болохоор нь клубын үйлчлүүлэгч эзэнд хандан ” Би энэ залуугийн төгөлдөр хуурын аяыг олон удаа сонссон. Харин одоо дуу дуулаасай ” гэж хүсч байна. Клубын эзэн төгөлдөр хуурчид хандан ” Байнгын үйлчлүүлэгч чамайг дуулаасай гэж хүсч байна. Хэрэв чи цалингаа авахыг хүсвэл дуулах л болж дээ” хэмээн шаардав.
Ингээд нөгөө эр цалингаа авахын тулд дуулахаас өөр аргагүйд хүрчээ. Төгөлдөр хуурч өмнө нь хэзээ ч олны өмнө дуулж байсангүй. Гэсэн ч төгөлдөр хуурч эр “Мona,Mona Lisa” гэдэг дууг дуулахад бүгд алмайрчээ. Энэ олон жил гайхалтай авъяасаа зүгээр л далдалж байжээ.
Үйлчлүүлэгч эр түүнийг дуулуулаагүй байсан бол тэр магадгүй амьдралынхаа эцсийн мөч хүртэл хэн ч мэдэхгүй төгөлдөр хуурч хэвээр үлдэх байсан байх. Харин тэрээр дуулсан учраас Америкийн хамгийн алдартай дуучин, төгөлдөр хуурч болж чаджээ.
МАГАДГҮЙ ТА ӨӨРИЙНХӨӨ АВЪЯАСЫГ Жижигхэн ГЭЖ ДҮГНЭЖ БАЙЖ БОЛОХ ЮМ. ГЭХДЭЭ ТАНЫ ЭНЭ #ЖИЖИГХЭН АВЪЯАС БОДОЖ БАЙГААГААС ЧИНЬ ХЭД ДАХИН ИЛҮҮ ТОМ БАЙЖ БОЛОХ ЮМ ШҮҮ..


URL:

Сэтгэгдэл бичих