“Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Г. Гэрэл “Эх орон ” ТВ-д ажиллаж байна
Кёкүшюзан Батбаярын байгуулсан “Эх орон ” телевизийг 3 тэрбум төгрөгөөр Ажнай групп худалдан авсан. Тэгвэл тус телевизийг “Ажнай” группын Д. Бат-Эрдэнэ эзэмшихээс гадна хэд хэдэн хувьцаа эзэмшигчид байдгын нэг нь МҮОНТ-ийн гүйцэтгэх захирал М.Наранбаатар гэдэг.
Шинэ эзэмшигчтэй тус телевиз үйл ажиллагаагаа сайжруулж өнгө нэмж байгаа бөгөөд боловсон хүчнээ ч анхаарах болжээ. Тэд МҮОНРТ-ээс хэд хэдэн хүнийг “худалдан авч” боловсон хүчнээ өргөжүүлсэн байна. Тэдний нэг нь “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Г. Гэрэл аж. Шинэ оны босгон дээр ийнхүү ажлаа солисон Г.Гэрлээгийн хувьд ажлын анхны гараагаа МҮОНТ-ээс эхэлсэн гэдэг. 10 гаруй жил ажилласан МҮОНТ-ээсээ ийнхүү “Урвах” болсонд юу нөлөөлснийг мэдэх аргагүй юм. Ямартай ч Г. Гэрэл шиг туршлагатай телевизийн хөтлөгчийн хувьд ажиллах нөхцөл, цалингын байдлаа сайжруулахаар ажлаа солисон байх.
Г. Гэрэлт
URL: