Лос-Анжелес хотын багш нар ажил хаяжээ

5c3d7f60dd879АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын 900 дунд сургуулийн 30 мянга гаруй багш даваа гарагт ажил хаясан тухай The New York Times сонинд мэдээлжээ. Тус хотод сүүлийн 30 жилийн хугацаанд иймэрхүү эсэргүүцлийн ажиллагаа анх удаа болж буй нь энэ юм.

The New York Times сонинд мэдээлснээр, багш нар цалин нэмэх, сургуулийн ангийн тоог багасгах болон багш, номын санчдын тоог нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа аж.

Эдийн засгийн хэмжээнээсээ үл хамааран Калифорни муж улс сургуулиудын төсвийн хэмжээгээр бусад муж улсуудын дунд 41 дүгээрт ордог байна. Тус муж улсын төсвийн хомсдол бараг есөн тэрбум ам.долларт хүрсэн гэж The New York Times сонинд мэдээлжээ.

Ажил хаялтын улмаас 500 мянга орчим сурагч хохирч байгаа аж. Хотын эрх баригчид эсэргүүцлийн ажиллагааны үеэр нэмэлт ажилтнуудыг хөлсөлж сургуулиудын үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдүүдээ сургуульд нь явуулахгүй байхаар шийджээ. Ажил хаялт хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих