Амьгүй албат

olloo_mn_1489454799_1469757712579ab91013b34-900x570Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэж манайд бий. Ийм газар байдаг эрх мэдлийнхээ хүрээнд ажиллаж чадвал иргэд бидэнд их л тусаа үзүүлдэг юм байна аа гэдгийг О.Магнайгийн үед олж харж байлаа. Түүнээс хойш нам гүм…

МАН олонх болж Б.Лхагва хуучин удирдаж байсан байгууллагаа удирдахаар болсон байдаг. Үндсэндээ ШӨХТГ-ыг Б.Лхагва удирдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч энэ байгууллагаас сураг чимээ алга. Хааяа нэг хэвлэлийн хурал хийх аж. Ингэхдээ арьсаа хамгаалсан төдийхөн зүйл ярьсаар өнгөрөх юм.

Тухайлбал, үгсэн хуйвалдаж, шатахууны үнийг нэмсэн компаниудтай хариуцлага тооцох тухай асуудал яригдахаар ШӨХТГ-аас “бидэнд нь эрх нь алга, бид үүнээс илүүг хийж чадахгүй” мэтээр тайлбар өгч байна. Тэгвэл ийм чадамжгүй байгууллагыг төсвөөр угжих ямар хэрэг байна. Мэргэжлийн хяналт, хууль, шүүхийн байгууллагуудад нь нэг хэлтэс гаргаад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалуулдаг байвал яасан юм бэ.

Одоо энэ байгууллагаас үнэхээр бидний эрх ашгийг хамгаалж, тэмцээд байгаа тухай олигтой юм олж сонсохоо болилоо.

Санаж байна. О.Магнай, Т.Аюурсайхан, Д.Мөнхтөр нар ШӨХТГ-ын газрын даргаар ажиллаж байхдаа мөн л хууль, эрх зүйн орчин байхгүй учраас бид торгууль ноогдуулахаас цааш эрх мэдэл хүрэхгүй байна гэж мэдэгдэж байсныг. Одоо Б.Лхагва ч бас ийм зүйл ярьж сууна. Эрх мэдэлтэй болох талаар хөөцөлдөж, ажил хэрэг болгож болдоггүй юм уу. Эсвэл ШӨХТГ-т тийм эрх мэдэл өгөх сонирхол улс төрчдөд алга байна гэж ойлгох уу. Тэгвэл хоёрын хооронд торгууль ноогдуулсан болоод өнгөрдөг ийм байгууллагаар яах юм бэ. Амьгүй албат гэдэг шиг төсөв хөрөнгө зарлагадсан хэдэн хүн шилээ маажсаар суухыг хэдий болтол харах ёстой юм бэ. Шударга бусаар ажиллаж, хэрэглэгчдийг хохироож байгаа тэр монополуудтай тэмцчих, иргэдээ хамгаалчих эрх мэдэлгүй юм бол уучлаарай, та бүгдийн хэрэг алга байна.

Эх сурвалж: Үнэхээр тэвчээр барагдаж байна


URL:

Сэтгэгдэл бичих