“We chat” хоолой таних системтэй болно
БНХАУ-ын хамгийн олон хэрэглэгчтэй “We chat” аппликэйшн хоолой таних системтэй болж шинэчлэгдэж байгаа талаар “Тенсент” групп албан ёсоор мэдээллээ. Тус аппликэйшн хоолой таних системтэй болсноор хэрэглэгчид хөгжим сонсох, цаг агаарын мэдээ харах, унадаг дугуй түрээслэх, онлайнаар худалдаа хийх зэрэг олон төрлийн нэмэлт үйлчилгээ авахад илүү хялбар болох аж.
Тодруулбал, хэрэглэгчид тус аппликэйшн рүү нэвтэрснийхээ дараа хүссэн мэдээлэл, үйлчилгээний нэрийг хэлэхэд программ автоматаар хайлт хийж, оновчтой илэрцийг гаргаж ирэх аж.
Сонирхуулахад, “We chat” өнгөрсөн оны эхний есөн сарын 22 сая ажлын байр шинээр бий болгосон. Өдгөө энэ аппликэйшнийг зөвхөн урд хөршид гэлтгүй дэлхий даяар нэг тэрбум орчим хүн холбоо харилцаандаа хэрэглэж, өдөр бүр 45 тэрбум мессэж илгээдэг аж.
URL: