“Алдарт Эх”-ийн одонгийн материалыг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд харьяа хороонд хүлээн авч байна. Иймд заасан шаардлагыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлэн, өөрийн хорооны нийгмийн ажилтанд хандана. Үүнд:
- Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
- Тухайн эхийн цахим үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал гурван наснаас өмнө үрчилж авсан байх ёстой. Мөн гурваас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
- Бага хүүхдээ төрүүлээд бүтэн нэг нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойших лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
- Зургаан хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар батлуулсан байна.
Т.Гэрэл
URL: