“Худалдааны дайн”-ы сүүдэр Монголоос холдох уу

15473839575c3b349541698Өмнөх долоо хоногийн эцсээр дуулдсан нэгэн сайн мэдээ гэвэл Хятад, Америкийн худалдааны хэлцэл амжилттай болсон тухай байв. Тэнд хоёр гүрэн хэл амаа ололцсоны төлөө энд сайн мэдээ гэж саагих хэрэг юу байгаа юм гэж эргэлзэх хүн байж мэднэ.

Гэвч эдүгээ цагт дэлхий хавтгай болж эдийн засаг глобаль шинжтэй болсон.  Энэ утгаараа АНУ-БНХАУ-ын  худалдааны дайн  хаяа залган оршдог манай улсын эдийн ззаагт шууд нөлөөлнө.

Нөгөөтэйгүүр Дэлхийн Худалдааны байгууллагын Ерөнхий захирал Роберту Азеведу “Худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулна” хэмээн дүгнэж байсан билээ.

Хамгийн наад захын жишээ. Хятадын үйлдвэрлэдэг нарны панель буюу нарны дэлгэцэнд АНУ маш өндөр  буюу 30 хувийн татвар тавьсан.  Энэ бол “дайн”-й эхлэл байв. Гэтэл үүний хариуд Хятад улс нарны хавтангийн үйлдвэрлэлээ бууруулах уу, аль эсвэл дотоодынхоо хэрэглээг нэмэгдүүлэх үү гэдэг асуулт гарна. Мэдээж, дотооддын  эрчим хүчний хэрэглээнд нарны хавтангаа аль болох түлхүү ашиглана. Ингэх нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах том үүрэг зорилттой нь яв цав нийцнэ. Тус улсын үйлдвэрлэж буй эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нэмэгдэх тусам манай улсаас авах нүүрсний хэмжээ буурна гэсэн үг.

Бас нэг жишээ: Алт бол манай эдийн засгийн  зүтгүүр салбарын нэг. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард дэлхийн зах зээл дээр нэг унци нь 1350 ам.доллар байсан алтны ханш багагүй унаж, 1200 орчим болж байв.  Энэ уналт Монголын эдийн засагт сүүдрээ тусгахгүй өнгөрнө гэж мэдээж үгүй. Энэхүү үнийн уруудалт нь ойролцоогоор  12.3 хувийн уналт байсан бөгөөд  үүнийг тухайн үед  эдийн засагчд АНУ Хятадын худалддааны дайнтай холбон тайлбарлаж байсан билээ.

Өнөөдөрнэг  ам доллар 2667 төгрөг орчим байна. Өнгөрсөн жилин турш ам доллар монгол төгрөгийн эсрэг чангарч, энэ хэрээр инфляфи өсч, иргэдийн бодит орлогын 30 хувь нь энэхүү ханшийн өсөлтөөс шалтгаалан  салхинд хийсч байна гэсэн тоо баримт  яригдаж байна. Ногоон мөнгө ингэж догширсон нь  мөнөөх худалдааны дайны салхи шуурганд Монголын хормой  хот хийссэнийг гэрчилнэ.

Энэ мэт жишээ захаас аван бий. Өмнөх нийгмийн үед “Москва найтаахад Монгол ханиадаг” гэж ярилцдаг байлаа.  Тухайн цагт Монголын нийгэм  эдийн засаг ЗХУ-аас  тийм хамааралтай байсан хэрэг.  Харин одоо бол энэ хамаарал орон зайн хувьд улам тэлж дэлхий нийтийн улс төр, эдийн засгийн чиг хандлагаас шууд хамаардаг болоод байна.  Үүний нэг жишээ нь АНУ, БНХАУ-ын худалддааны дайн  юм.

Эдүгээ Бээжин Монголын худалдааны хамгийн том түнш болсон. Энэхүү худалдааны дайн Азийн орнууд ад  эерэгээр нөлөөлж магадгүй гэсэн таамаг анх байсан ч  Монголын тухайд  лав тийм зүйл бодитоор ажиглагдаагүй байна.

Харин хэсэгхэн зуур юань ам долларын эсрэг суларсан нь урд хөршөөс  эдийн засаг, худалдааны хараат манай орны хувьд хэсэгхэн зуур ашигтай байх магадлалтай гэж байв.

Ингэж цаад учир шалтгаанаар ханш нь түрхэн зуур суларсан юанийн ханшийг  манай Засгийн зарим сайд нар “Ам долларын эсрэг төгрөг суларсан ч харин юанийн эсрэг чангарсан” хэмээн гайхуулах өнгө аясаар хэлж байсан удаа бий.

Энэ бүхнээс харахад алс холын Америкийн гадаад худалдааны бодлого, Хятадад тавьж буй татварын хориг арга хэмжээ Монголын жижигхэн  зах зээлд эргэлдэж буй гадаад валютын үнэ ханшид ч тодорхой хэмжээгээр нөлөөлснийг илтгэнэ.

Хөгжингүй орнууд худалдаагаа хамгаалахын тулд олон төрлийн арга хэмжээ авч чадах бол хөгжиж буй орнууд “худалдааны дайн”-ы улмаас хамгийн ихээр хохирол амсах магадлалтай гэсэн түгшүүрийн харанга байсан.

Харин Бээжин хотноо болсон АНУ-БНХАУ-ын худалдааны асуудлаарх яриа хэлцэл амжилттай болсон тухай мэдээг  “сайн” хэмээн тодотгох учир шалтгаан нь дээр өгүүлсэн бүхэн байв.

Хятад, Америкийн албаныхан худалдааны асуудлаар санал нэгдэх нь зөвхөн тус хоёр улсад ч биш, дэлхийн эдийн засагт онцгой чухал юм.

zaluu.com

URL:

Сэтгэгдэл бичих