Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ
Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин тус улсын Дамаск хот орчимд өгсөн Израилийн агаарын дайралтыг няцааж, их буучид пуужингуудын ихэнхийг устгаж чаджээ. Энэ тухай телевизийн Ikhbariya суваг мэдээлсэн байна.
Тус сувгийн мэдээлснээр, дайралтыг 23 цаг 15 минутад хийжээ. Хил залгаа орнуудаас ирсэн Израилийн цэргийн нисэх онгоцууд хэд хэдэн пуужин харвасан байна. Дайралтын үеэр Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудлын зөвхөн агуулах хохирол амссан бөгөөд тус буудлын үйл ажиллагаанд дайралт нөлөөлөөгүй аж. Flightradar цахим хуудсанд мэдээлснээр, довтолгооны дараахан 23 цаг 58 минутад тус буудлаас Syrian Air компанийн зорчигч тээврийн нисэх онгоц Бахрейн улс руу ниссэн байна.
Үүнтэй адил дайралтыг Израилийн тал өнгөрөгч 12 дугаар сарын 25-нд өгсөн юм. Тус улсын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Ливаны агаарын орон зайгаас Сирид цохилт өгчээ.
URL: