Солонгост монгол залуус нэгнийгээ аминд хүрэв үү?
БНСУ-ын Гёнбуг мужийн Гүми дүүрэгт уржигдар /2019.01.09/ Монгол Улсын иргэн А /эрэгтэй, 33 настай/ бусдын гарт амиа алдсан байжээ. Энэхүү хэрэг явдал тус улсын “One room” нэртэй байранд болсон бөгөөд тухайн байрны ажилтан цагдаагийн газарт мэдэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийг шалгах явцад нутаг нэгт иргэнийг холбогдуулан эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ талаар https://news.joins.com сайтад мэдээлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: