“ОюуТолгой” компаний ажилтнууд нас барах болсон шалтгаан юу вэ?
“Оюутолгой” ХХК-ийн бас нэгэн ажилтан амиа алджээ.
Талийгаач тус компаний туслан гүйцэтгэгч компаний ажилтан агаад төслийн талбай дээр спиртийн хольц бүхий шингэнд хордсоны улмаас эмчлүүлж байсан хоёр залуугийн нэг байсан юм.
Энэ сарын 27-28-нд шилжих шөнө нас барсан түүнтэй хамт ирсэн нөгөө ажилтных нь бие ч тун хүнд байгаа аж.
Ер нь бараг л улирал тутамд нэг ажилтан нь амиа алдах болсон нь “Оюу Толгой” компанид хариуцлаггүй байдал газар авсантай холбоотой хэмээн иргэд дүгнэх болсон юм.
Учир нь тус компани Хятадын шоронгийн хоригдлуудыг хямд үнээр ажиллуулдаг, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал тун муу байдаг тухай олон улсын нэр хүнд бүхий хэвлэлүүд ч бичих болсон билээ.
Г.Батсүх
URL: