Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл 16.30 цагаас хуралдана
Өнөөдөр болж байгаа жагсаал болон үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдах гэж байна.
Тодруулбал, жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүд Төрийн ордонд орж ҮАБЗ-ийн гишүүдтэй уулзлаа. Эхлээд УИХ-ын даргатай уулзаж огцрох шаардлага тавьсан боловч тэрээр хуульд заасан шаардлагын дагуу чөлөөлөгдөнө гэдгээ хэлжээ.
Улмаар жагсаал зохион байгуулж буй гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж өнөөдрийн нөхцөл байдлын талаар ярилцжээ. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 16.30 цагт ҮАБЗ-ийг хуралдуулна гэдгээ хэлсэн байна.
М.Нэргүй
URL: