М.Энхболд ажлаа өгөхгүй гэж мэдэгдлээ !

410

Сүхбаатартын талбайд болж буй МАНАН-гийн эсрэг монгол түмний жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаад гарч ирлээ.

Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзсан М.Энхболд ажлаа өгөхгүй гэдгээ дахин мэдэгджээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд гадаа ийм олон хүн цугласан байгааг мэдсэн ч шинжгүй сууж байна. Бидэнтэй та нар юуг өөрчилж чадахгүй гэсэн байр суурьтай хандлаа. Мөн өөрийн зүгээс ажлын тайлан гэж 30 хуудас цаас өглөө.  Бид түүнийг нь авсангүй…гэлээ.

Ингээд жагсагчдын төлөөлөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах бодолтой байгаагаа уламжлаад байна.

Мөн жагсаал цуглааныг хүчээр тараах, жагсагчдын эсрэг элдэв өдөөн хатгалага явуулж болзошгүй нөхцөл байдалтай байгааг Л.Болд гишүүн хэллээ. Хэрвээ жагсагчдын эсрэг элдэв үймээн самуун дэгдээж хоёр дахь 7 сарын 1-ний үйл явдлыг давтвал түүний бүх хариуцлагыг М.Энхболд хүлээх ёстой гэж байр сууриа илэрхийллээ.


URL:

Нэр: учрала Огноо: 10 January 2019

Эмх замбараагүй зүйл болвол Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хариуцлага хүлээнэ шүү…..
Энэ оронд хууль дүрэм гэж байдаг та бүхэн идэж уух болохоор ард түмэнгүй юм шиг……имуэрхүү юманд л ард иргэдийг турхирах юм даа………..

Нэр: Anonymous Огноо: 11 January 2019

ӨГӨХГҮЙ УРАГШАА АВААД ЯВЧИХ ЮМУУ?

Сэтгэгдэл бичих