25-45 насны хүмүүст өгөх эмчийн зөвлөгөө

397

29, 30, 35, 45 настай хүмүүс орой эд ачааллын үеэр зөвхөн ханиад хүрч, халуурахаараа 103 дуудмааргүй байх юм. Халуураад, бүх бие янгинаж өвдөөд “үхлээ” гэж дуудлагаа өгнө, дуудлага ихтэй байгаа та ингээрэй, тэгээрэй гээд зөвлөхөөр 0-5 насныхан хүн, би тэгээд хүн биш үү гэж уцаарлана, та нар 5-с хойш дуудлага өгөхөөр ирж үзэх ёстой биздээ?? тангараг мангарагаа өргөө биздээ?? гэж дарамтлана.
Ар араасаа үргэлжилсэн дуудлаган дундаараа айлд яваад орохоор ид хийж бүтээгээд, сурч хөгжиж байх насны идэр чийрэг 27той залуу хоолой нь улаагаад, халуурсныхаа төлөө түргэн дуудсанд нүдэндээ итгэхгүй, асуумжийг нь авахаар 3 хоног зовиурласан, ажилтай, өрх оочер ихтэй үзүүлээгүй!!!
Ийм насны хүмүүс хоолойгоо ч тамединаар зайлж мэдэхгүй! Тэр нэг бор өнгөтэй юмыг сайн гэдийж байгаад цагаан өнгөтэй болтол нь зайлна шүү дээ, найзуудаа. Вирусын гаралтай ханиаданд антибиотик уухгүй ээ!!! Тэрний оронд хувийн ариун цэврээ сайн сахь! Дулаал! Дулаахан яв, малгайгаа өмс, маскаа зүү! Бэлэн болгосон бүтээгдэхүүн авч хооллохгүй, шөл устай шим шүүстэй хоол ундаа хийгээд идэж уу! Зүгээр л буцалсан бүлээн ус сайн уу! Янз бүрийн өнгөтэй, чихрээр зодцон ундаа ус битгий уу! Зүгээр усаа л уу! Дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гарга!
Та нар чинь одоо амьдрал дээр энэ байтугай юмтай алалцаж байх ёстой биздээ!? ганц ханиадны вирустай ч алалцаж мэдэхгүй.
Энэ хүйтэнд, энэ утаан дунд хэн ч өвдөнө, аль болох урьдчилан сэргийл, эрт дээр нь энгийн арга хэмжээ аваад битгий хүндрүүл, чиний эрүүл мэнд чиний хариуцлага ш дээ, очоод үзүүл. Зүгээр л настай хүмүүстэй эсвэл нялх амьтадтай битгий барьц.


URL:

Сэтгэгдэл бичих