З.Пагмажавыг гадны тагнуултай хамтран ажилласан гэж үзэн ялыг хэвээр үлдээв

olloo_mn_1525429370_p1bi0gcnug1gjpshuarc55m1afc1

Улсын Дээд шүүх Тайваньд Монгол Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулан хүргэж, тагнуул хийж байсан хэрэгт буруутгагдаад байгаа  УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг өөрийнх нь болон өмгөөлөгчийнх нь гомдлын дагуу өчигдөр /2019.1.9/  хянан хэлэлцлээ. Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих