Эм уухаас илүүтэй өөрөө өөрийгөө эмчлэх 18 алтан дүрэм

351

Ариусах үйлийг та өөрөө бие даан хийж чадна. Хэнээс ч шалтгаалахгүйгээр, хэнд ч мөнгө төлөхгүйгээр. Ариусах хүч чадал танд бий, хамгийн гол нь дараах 18 дүрмийн тусламжтайгаар та хүч чадлаа л идэвхжүүлэх хэрэгтэй.

1. Нэг дор 0,5 л ус ууна – өглөө, өдрийн хоолны үеэр бас орой. Ус цэвэрхэн байх бөгөөд аяганд хийж удаан байлгасан байх ёстой. Ус уухдаа өөртөө “Би эрүүл, би ариусаж байна” гэж хэлнэ.

2. Амьсгалаа өөрчлөөрэй. Амьсгал гаргахдаа амьсгалаа авахаас 2-3 дахин удаан гаргана. Дотоод сэтгэлийн баяр баяслыг бүрэн мэдэрч чөлөөтэй, тайван амьсгална. Өдрийн турш хэрхэн амьсгалахаа санаж зөв амьсгалахыг хичээнэ.

3. Ариусах үгийн жагсаалт бэлдээрэй – өдөр болгон өөртөө хэлэх үг байна. Байнга, олон удаа эдгээр үгийг давтаж хэлнэ. Жишээ нь: “Би ариусаж байна! Ариусах эрч хүч надаас ундран гарч намайг ариусгаж байна. Би ариусах эрч хүчинд өөрийгөө нээж өгч байна. Миний элэг (толгой, бөөр …) эрүүл болж байна”.

4. Өөртөө иллэг хийнэ. Хуурай нүцгэн биеэ үрж иллэг хийнэ, гар хүрч болох бүхий л газарт иллэг хий. Онцгой анхаарал хандуулах газар – хөлийн ул, цээж, толгой, хүзүү, мөн эмзэг эрхтнүүд.

5. Бага зэргийн амьсгал авна. Хамар, амаа гараараа чимхээрэй. Хэсэг хугацааны дараа дахин амьсгал авах хүсэл төрнө – өөртөө итгэлтэйгээр “Би амьдармаар байна” гэж олон удаа хэлнэ. Дараа нь чимхсэн гараа тавина. Амьсгалаа гаргаж хэд хэдэн удаа амьсгалаад дахин чимхэнэ. Ингэснээр таны амьдрах хүсэл тархинд маш хүчтэй дохио болон очно. Аюултай өвчин үүсэх шалтгаан нь өөрийн мэдэлгүй амьдрах хүсэлгүй болсноос үүдэлтэй байдаг ажээ.

6. 22:00 цагт унтахаар хэвт. Өглөө яг 5 цагт сэрнэ. Унтахаасаа өмнө өөртөө “Би одоо ариусах оронд очих гэж байна, намайг ариусахад туслах тэр газарт очно”. Нэг тогтсон цагт унтаж хэвших хэрэгтэй. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх

7. Сөрөг мэдээлэл ирэх бүх сувгийг өөрөөсөө салга. Зөвхөн сайн сайхны тухай бодно. Хошин шог, инээдмийн нэвтрүүлэг зэрэг үз. Ямар ч хүнд бэрх ажил байх ёсгүй – ядраахгүй, таатай л ажил хий.

8. Оройн цагаар тайвшруулах зөөлөн дуу сонс, гэхдээ бас хөнгөн хэмнэлтэй дуу сонсохоо ч мартаж болохгүй. Өдрийн цагаар чанга сонсож болно. Өөрөө өөртөө зориулж бүжиглээрэй. Дуу аялах ч сайхан.

9. Байгальд байнга гарч байгаарай. Хэрвээ боломжгүй бол – цонхоороо тэнгэр, үүл, уул хар. 1

0. Өвчнийхөө тухай ярих, хэлэлцэх тэр ч бүү хэл бодох ч хэрэггүй. Зүгээр л толгойноосоо авч хая. Бодол санаа өвчин рүүгээ эргээд байвал – юуны ч тухай бодохгүй байхыг хичээ. Чив чимээгүй суу.

11. Найз нөхөд, хамаатан садантайгаа тайван, амар сэдвээр яриа өрнүүл – энэ бол эрч хүчээ солилцох сайхан арга.

12. Хүйтэн усаар угааж эхэлнэ. Эхлээд хөлийн улаа, дараа нь дээшилсээр толгойгоо хүйтэн усаар шүршиж угаана. Энэ үеэр сайхан зүйл бод, ариусаж байгаагаа бод.

13. Багаар ид, гэхдээ ойр ойрхон (өдөрт 5-7 удаа). Зөвхөн гэрийн хоол л иднэ: каш, аарц, даршилсан байцаа, гэрийн талх (өөрийн хөрөнгөөр исгэсэн), салат… Судас агшаах ямар ч ундаа уухгүй: цай, кофе эсвэл согтууруулах төрлийн ундаа.

14. Хөлсөө гартал дасгал хий – сууна, суниана, хөнгөн гантель өргөнө. Мөн агаарын солилцоо сайтай өрөөнд гүйж болно.

15. Долоо хоногийн нэг өдөр өлсөж бай. Чадаж байвал 24-36 цаг. Чадахгүй бол арай бага хугацаагаар. Өлсөхөөс нэг хоногийн өмнө болон өлсөж байхдаа “Энэ өлсгөлөнгийн оронд би эрүүл болох болтугай” гэж дотроо бодно.

16. Өдөр болгон 10-15 минут өөрийн биед тухтай байдлаар сууж тайвшраад өөртөө “Бүх хүмүүс эрүүл болог, бүх зүйл нь бүтэг” гэж хэлээрэй. Энэ бодлыг чин зүрхнээсээ хүснэ, таны эргэн тойрон байгаа хүмүүс эрүүлжихэд та ч мөн эрүүлжиж, ариусна.

17. Ойрын ирээдүйд өөрийгөө эв эрүүл болсон байна гэж өдөр болгон төсөөл. Жишээ нь, 7 хоногийн дараа гэхэд өөрийгөө эрүүл саруул, цовоо сэргэлэн, инээж хөхөрсөн хүн хаа нэгтээ гудамжинд наранд зугаалж яваагаар төсөөл. 18. БУРХАН-аас тусламж гуйн мөргө.


URL:

Сэтгэгдэл бичих