“Samsung” компанийн борлуулалт буурчээ

5c356e380bd4dБНСУ-ын мэдээллийн технологийн “Samsung” компанийн сүүлийн улирлын борлуулалтын хэмжээ болон үйл ажиллагааны орлого буурсан байна. Үүнийг хагас дамжуулагчийн борлуулалт багассантай холбон тайлбарлажээ.

Өнгөрсөн оны 10-12 дугаар сарын хугацаанд тус компанийн борлуулалтын хэмжээ 59 их наяд вон буюу 52 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин үйл ажиллагааны орлогын хэмжээ 9.6 тэрбум ам.доллар байсан нь 2018 оны мөн үеийн үзүүлэлтээс 29 хувиар буурсан байна.

“Дэлхийн худалдааны тодорхойгүй байдал нэмэгдэж буйтай холбоотойгоор хагас дамжуулагчийн эрэлт эрс буурсан нь энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ буурахад ихээхэн нөлөөлсөн” гэж “Samsung” компанийн төлөөлөгч мэдээлжээ.

montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих