Лаос улс ОХУ-д 30 танк буцаан өглөө

1492030110_0_78_3367_1971_600x0_80_0_0_6070683ed874204cb65f2b210137a3fd

Лаос улс ОХУ-д Т-34  загварын гучин танкийг эргүүлэн  өгсөн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Танкнуудыг усан замаар дамжуулж Владивостокт хүргэн, Москва руу төмөр замаар тээвэрлэхээр болжээ. Энэхүү танкнууд нь саяханыг хүртэл Лаосын армид ашиглагдаж байсан бүрэн ажиллагаатай гэнэ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 2018 онд Лаост айлчилжээ. Энэхүү айлчлалын үеэр танкуудыг Орос улсад буцаан өгөх, аугаа эх орны дайны тухай түүхэн кино хийх талаар тохиролцсон байна. Т-34 танк нь эх орны дайны үед гол зэвсэг байсан бөгөөд 1940 оноос хойш их хэмжээгээр үйлдвэрлэгдсэн юм. Зэвсгийн шинжээчид тус танкийг Дэлхийн хоёрдугаар дайны шилдэг танкуудын нэгээр нэрлэжээ.
undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих