Сангийн яам 19 тэрбум 870 сая төгрөг татаж авснаа тайлбарла

12

ЖДҮХС-аас нийтдээ 94 тэрбум төгрөг зээл хэлбэрээр гарсан бол өнөөдрийн байдлаар зээл авсан хүмүүс 30 гаруй тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүдтэй хамаарал бүхий компаниуд зээл авснаа эргэн төлж барагдуулсан байна. Зарим нь огт төлөөгүй, хагас дутуу хийсэн байдалтай байгаа аж.

Тэгвэл санд орсон зээлийн эргэн төлөлтөөс Сангийн яам 2018 оны 12 дугаар сарын 26-нд Засгийн газрын бонд нэрээр тус сангаас 19 тэрбум 870 сая төгрөгийг татаж авчээ. Харин энэ мөнгийг бондод зарцуулсан эсэх нь тодорхойгүй байгаа учир ямар зорилготой сангаас татаж авсныг тайлбарлахыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос шаардаж буй.

Тиймээс ч тус холбооноос ЖДҮХС-д бонд нэрээр гаргасан дээрх мөнгөний учир шалтгааныг тодруулахаар бичиг явуулжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих