Ирэх сараас Узбекистан руу визгүй зорчдог болно

khivaУзбекистан улс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дэлхийн 45 улсын иргэдэд 30 хоногийн визгүй зорчих дэглэмийг оруулж байна. Энэ бол тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн “БНУУ-ын аялал жуулчлалын хөгжлийг хурдасгах нэмэлт арга хэмжээний тухай” шинэ зарлигтай холбоотой.

Жагсаалтад Австрали, Австри, Аргентин, Босни ба Герцеговин, Ватикан, Люксембург, Унгар, Бруней-Даруссалам, Грек, Ирланд, Исланд, Итали, Канад, Андорра, Лихтенштейн, Монако, Бельги, Дани, Испани, Нидерланд, Норвеги, Швед, Латви, Литва, Монгол, Шинэ Зеланд, Португал, Болгар, Кипр, Мальт, Польш, Сан-Марино, Серб, Словени, Хорват, Чили, Румын, Словак, Их Британи, Бразил, Финлянд, Черногор, Чех, Швейцар, Эстон зэрэг улсууд багтжээ.


URL:

Сэтгэгдэл бичих