Орост хүйтний эрч ер бусаар чангарна
Оросын Төв болон Волгийн холбооны тойргуудад ойрын хоёр өдөр хүйтний эрч олон жилийн дунджаас ер бусаар чангарч, агаарын температур олон жилийн дунджаас огцом доошилж, зарим газар хасах 27 градус хүртэл хүйтрэх тухай тус улсын цаг уурын алба анхааруулжээ. Ер бусын хүйтрэлт Самар, Саратов, Оренбург, Владимир, Кострома, Орёл, Рязанийн мужуудыг хамрах аж.
Коми, Воркута, Интад хасах 30 градусаас илүү хүйтэрч, харин Алс дорнодод секундэд 30 метр хүртэл хүчтэй салхи дэгдэх юм байна. Харьцангуй дулаан Крымд хүртэл нойтон цас орж, тэг градус хүртэл хүйтрэн далайн шуургатай байх ажээ.
Москвад агаарын температур хасах 20 градуст хүрч, цас орох төлөвтэй.
Б.Туг
Bataar.mn
URL: