Аль Кайда томоохон дэлбэрэлт үйлдэж 65 хүний амийг хороов
Иракийн нийслэл Багдадад томоохон хэмжээний дэлбэрэлт болжээ. Алан хядагчдын үйлдсэн халдлагын золиосонд 63 иргэн амиа алдаж, 158 хүн шархдсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна гэжээ. “BBC” агентлагийн мэдээлснээр халдлага худалдааны томоохон байгууламжид болсон байна. Мөн цагдаагийнхний ярьж буйгаар алан хядах үйл ажиллагааг Аль Кайда бүлэглэлийн гишүүн “Санни” бүлгэмийнхэн үйлдсэн байж болзошгүй аж.
АНУ-ын цэрэг эх орноос нь гарч эхэлснээс хойш халдлага дэлбэрэлт харьцангуй тогтворжих төлөвтэй байсан ч Иракийн Ерөнхий сайд Нури Аль Маликигийн хэдхэн хоногийн өмнө гаргасан шийдвэрээс үүдэж үндэстний хагарал дахин нэмэгдэв.
Өөрөөр хэлбэл, Н.Аль Малики курд үндэстнүүдийг төрийн өндөр албан тушаалаас огцруулах ёстой хэмээн үзжээ. Энэ нь курдуудыг өмөөрдөг Аль Кайдагийн эгдүүцлийг хүргэж шийт үндэстний эсрэг ойр, ойрхон халдлага үйлдэхэд хүргэсэн бололтой.
URL: