ЭХНЭРИЙНХЭЭ НУРУУГ ХАЛУУН ТӨМРӨӨР ХАЙРЧ ГЭМТЭЭЖЭЭ

1-34Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ нурууг халуун төмрөөр хайрсан гэх хэрэг өнгөрөгч амралтын өдөр бүртгэгдсэн байна.

Хэргийг тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд байрлах Морингийн …. тоотод оршин суух 61 настай иргэн Э гэгч нь өөрийн эхнэр болох 55 настай Ц-г галын төмрөөр 30 орчим удаа түлж гэмтээжээ. Улмаар хохирогч эмэгтэй нуруундаа түлэгдсэн олон тооны шархтайгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих