Мишель Обама бүдүүн бөгстэй гэж гоочлуулжээ
АНУ-ын Конгрессын гишvvн, 68 настай Жим Сенсенбреннер улсынхаа тэргvvн хатагтайг бvдvvн бєгстэй гэж гоочилжээ.
Тэрбээр “Висконсин” мужийн нэгэн сvмийн Зул сарын баярын буяны дуудлага худалдаанд оролцсон байна. Энэ vеэр нэгэн эмэгтэй тvvнд дєхєж ирээд “Манай улсын тэргvvн хатагтай Мишель таргалалттай идэвхтэй тэмцдэг” хэмээн магтжээ.
Гэтэл Сенсенбреннерийг юу хатгасан юм гэнэт “Мишель Обама сурталчилж байгаа зvйлээ өөр дээрээ туршвал таарна. Бидэнд зөв хооллох лекц уншдаг хэрнээ өөрөө бvдvvн бөгстэй байж таарахгүй” гэж хэлжээ. Хамгийн сонирхолтой нь Сенсенбреннер өөрөө энэ мэдээг олон нийтэд цацсан байна. Тэрбээр Вашингтоны онгоцны буудал дээр хэн нэгэнтэй утсаар ярихдаа болсон явдлын талаар сонирхуулж байхыг сэтгvvлчид олоод сонсчихжээ. Энэ мэдээ хэвлэл мэдээллээр тарсны дараа Сенсенбреннер АНУ-ын Ерєнхийлєгчийн гэргий Мишель Обамагаас уучлал гуйхаас єєр аргагvй байдалд орсон байна.
Т.Хулан
URL: