Парис хотод цагдаа нар руу дайрсан этгээд боксын аварга байжээ
Францад өнгөрсөн бямба гарагт болсон “Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглааны үеэр цагдаа нар руу дайрсан этгээдүүдийн нэг нь мэргэжлийн боксчин байсан бөгөөд 2007 онд тэрбээр Францын боксын аварга болж байжээ. “BFM” телевизийн мэдээлснээр, түүнийг Кристоф Деттине гэдэг аж.
Жагсаал цуглааны үеэр Деттине хамгаалалтын хэрэгслээр хангагдсан цагдаа нарыг цохиж байгаа нь дүрс бичлэгт буужээ.
“Эрүүгийн хуульд байдаг зүйлийг бид таньд заах болно” хэмээн цагдаагийн комиссар энэ хэрэгтэй холбогдуулан мэдэгдсэн байна.
“BFM” телевизийн мэдээлж байгаагаар, Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн энэхүү дүрс бичлэгтэй холбогдуулан цагдаа нар одоогоор хэнийг ч баривчлан саатуулаагүй байна.
Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдэгдэхдээ “Боксчин Деттине ийм байж боломгүй, зохисгүй үйлдлээ тайлбарлах ёстой” гэжээ.
URL: