Налайх-Чойрын замын гүйцэтгэгчээр “Сино Хайдро” ХХК шалгарчээ

250

Зам, тээврийн хөгжлийн яаманд Налайх-Улаанбаатар чиглэлийн хурдны автозамыг барих ажлын талаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Сангийн яамны төлөөлөл, Нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар замын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууссан гэж Нийслэл хотын засаг даргын орлогч П.Баярхүү мэдээллээ.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр таван компани санал ирүүлснээс “Сино Хайдро” ХХК шалгарч, дотоодын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм.

Ирэх долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар уг чиглэлийн автозамын бэлтгэл байдлын талаар танилцуулга хийхээр төлөвлөж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хэлээд холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг онцлов.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөж байсан бол нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлыг эрчимжүүлснээр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар тооцжээ. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд хамтран нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Зам, тээврийн хөгжлийн яам


URL:

Нэр: иргэн Огноо: 6 January 2019

21 КМ ЗАМЫГ 2 ЖИЛД БАРИХ БАЙСНЫГ НААШЛУУЛЖ ЭНЭ ЖИЛ БАРЬЖ ДУУСГАХААР БОЛЖ ГЭНЭЭ. бИ ЯВЖ БАЙНА БЭЭЖИН СУУЖ БАЙНА ГЭЖ ДЭЭР ҮЕИЙН МОНГОЛ ЖИНЧДИЙН ҮГ САНААНД ОРЧИХЛОО.МӨНЧ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ШҮҮ ГЭЖ Л ХЭЛҮҮЛЭХ ГЭСЭН ҮГ ЮМ БАЙХДАА. хЯТАДУУД ЯАЖ АЖИЛЛАЖ ЯМАР ХУГАЦААНД АЖИЛЛАХАА САЙН МЭДНЭ. бИДНИЙ ОЛХИОГҮЙ БАЙДАЛД Л ТААРУУЛЖ ХУГАЦАА ХЭЛСЭН БАЙХ. зАМЫН ТРАСС 100% ЧӨЛӨӨЛСӨН ГЭДЭГ ЮУ Л БОЛ. ӨӨР ЮУ Ч БАЙНАА ЮМ эНЭ МЭТИЙГ Л ТООЦОЖ БАЙНАА ДАА ХЯТАДУУД. бИД ЧИНЬ ХАРИУЦЛАГА МУУТАЙ УЛС ШҮҮ ДЭЭ.

Сэтгэгдэл бичих