Нора: “Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа, гадуур гарч хичээлдээ явж чадахгүй байгаа”
Талийгч Ч.Чамин-Эрдэнийн асуудлаар Боловсрол телевиз болон MNTM нэвтрүүлгийн шүүгчид мэдээлэл хийлээ.
Нора: Одонтунгалагийн хувьд 18 настай талийгчаас ч жоохон охин. Одонтунгалагт болон надруу хараалын үгтэй мессежүүд маш их ирж байна.
Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Хичээлдээ явж чадахгүй байна. Гадуур гарч чадахгүй байна гэсэн.
Нэвтрүүлгийн ялагч тодорхой болчихсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэсэн яриа их явж байна. Энэ бол дэлхийн хэмжээний контент. Сошиалд ингэж ярьлаа гээд асуудлыг шийддэггүй юмаа.
Энхболд: Миний хувьд талийгаачтай маш олон зураг авалтуудыг гүйцэтгэж байсан. Талийгчийн хувьд гэнэ цайлган, хүнд итгэмтгий хүн байсан. Миний хувьд бол хайртай дүүгийн маань нэг байсан. Энэ явдлыг бодох болгонд надад маш хэцүү байдаг. Сошиалд зохион байгуулалттай болов уу гэмээр шоуны шүүгчид, оролцогчид руу чиглэсэн гүтгэлэгийн чанартай мэдээллүүд маш их явж байна. Шүүгчдийг гэрт нь очиж эмгэнэлэг илэрхийлээгүй зэрэг мэдээллүүд маш их явж байна. Миний бие уг мэдээллийг авсан даруйд Болормаа багш болон телевизийн баг хамт олонтой гэрт нь очсон байгаа. Миний хувьд тухайн өдөр сэтгэл санаа хүнд байсан учир гэр рүү нь орж чадаагүй. Гадаа нь хүлээж байсан.
Талийгчийн ах Гэрэлхүү болоод ээжтэй нь үл ойлголцол үүссэн учир тэд сошиалд янз бүрийн мэдээлэл их гаргасан. Үүний дараа би талийгчийн ээж Чимгээ болон ах Гэрэлхүү нартай холбогдож учираа олсон байгаа. Тиймээс ямар мэдээлэлд шүүлтүүргүй хандаж хүн бүр рүү битий дайрч давшлаачээ гэж хүсмээр байна.
Нэвтрүүлгийн зураг авалт 8 сарын сүүлээр эхлээд 10 сарын эхэнд дууссан. Одоо бидэнд зөвхөн финалын шатны зураг авалт үлдээд байгаа. Финалын шатанд гурван хүн үлдсэн гээд байгаа. Гурван хүн үлдээгүй гэдгийг хэлье. Манай нэвтрүүлгийн зүгээс талийгчийн ар гэрийхэнтэй холбоотой байж тусалж болох бүх талаар хамтарч ажиллаж байгаа. Талийгчийн ээж нэвтрүүлгийн дүрсийг хасалгүй гаргаж өгөөч гэж хүссний дагуу бид гурван долоо хоног завсарласны дараа нэвтрүүлгээ гаргаж эхэлсэн байгаа. Бид ч мөн адил ар гэрийхэнтэй нь адил хууль цагдаагийн байгууллага энэ асуудалд ямар шийдвэр гаргахыг чих тавин хүлээн сууж байна гэдгийг хэлье.
Дөрөвдахь дугаарын хэсэг дээр талийгчийн уйлж буй хэсгийг хассан гэсэн ойлголт яваад байгаа. Тухайн үед ажил явдал болж буй хүнд үе байсан учраас бид талийгч Ч.Чамин-Эрдэний уйлж буй хэсгийг хүний ёс гаргаж хассан байгаа. Талийгчийн уйлсан шалтгаан гэвэл оролцогч Агрутай ойр дотно байсан учир Агруг хасагдахад уйлж байсан. /Хэвлэлийн хурлын үеэр уг бичлэгийг үзүүлэв/
Энхболд: Талийгчийн хувьд үнэхээр дотогшоогоо ганцаардмал, зөөлхөн, модель болохыг маш их хүсдэг, ийм хүүхэд байсан. Яг миний хувь хүний бодол бол амиа хорлосон гэдэгт итгэхгүй л байна. Гэхдээ би үүнийг шууд ингэж хэлэх эрх байхгүй. Олон нийтэд ташаа мэдээлэл өгчих вий гэдгээс эмээж байна. Бидэнд олон нийтийн зүгээс шударга үнэнтэй тэмцээчээ гэсэн шаардлагууд маш их ирж байгаа. Надад 100 хувь хөдлөшгүй баримт байгаа. Хэргийг шалгах эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Ийм үед бид юу ч гэж хэлээд нэмэргүй. Үүнийг ойлгож ухаараачээ гэж хэлмээр байна.
Нора: Нэвтрүүлгийн хувьд ялагчаа шалгаруулж дуусаагүй байгаа. Энэ үед бид харамсалтайгаар нэвтрүүлгийн шилдэг оролцогчоо цаг бусаар алдсан байгаа. Ийм үед хүмүүсийн нэр төрд халдаж буруу мэдээлэл тарааж байгаа хүмүүсийн үгэнд бүү итгээчээ гэж хүсье. Мөн миний бие буруу мэдээлэл тарааж буй нэр бүхий хүмүүсийг өөрийн зүгээс шүүх цагдаагийн байгууллагад өгнө гэдгээ хэлье.
Dorgio.mn
URL: