Үлгэр шиг л юм

Монголын цирк Их аваргын мэдэлд очиж, цөөн хэдхэн жүжигчинтэй, хөндий ханхай башин болж хувираад удаж байна. Ялангуяа сургуультай амьтадын тухай яриа бүрмөсөн сураг тасарч, хувьчлал явуувагдахаас өмнө байсан амьтад хаана байгааг хэлж мэдэх хүн алга. Ахмадууд л “Манай циркд гурван арслан байсан. Оросын зоо паркаас авч ирсэн гэдэг юм. Тэднийг гавъяат жvжигчин Цэрэндорж гуай тоглуулдаг байлаа. Нэг өдөр нэг арслан нь гэнэт морь руу дайраад хуулчихсан байсан. Тэгэхэд нь манай циркийн аж ахуйн дарга манаачийн буугаар буудчихсан. Vлдсэн хоёр арсланг нь буцаачихсан гэдэг юм. Нэг арсланд өдөрт vхрийн гуя юм уу хаа бvтнээр нь өгдөг байсан. Махнаас өөр юм иддэггvй амьтан байдаг байлаа. Цирк улсынх байхад бүх юм хаана байгаа, хэнд байгааг мэддэг байж. Харин цирк хувьд гарснаас хойш хаана юу байгааг мэдэх ч боломж алга. Гуравхан арслангаа өдөрт нэг бүтэн үхрээр хооллодог үлгэр шиг л циркт бид ажиллаж байлаа шүү дээ хэмээн ярьж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих