Монголын цахилгаан холбоо ажилчдаа цомхотгох шийдвэр гаргажээ
Монголын цахилгаан холбоо /МЦХ/ ХК алдагдалтай ажиллах болжээ. Тиймээс тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоол гаргаж, аймгуудад ажиллаж буй Холбооны газруудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, ажилтнуудын ажлын байрыг нягтруулах замаар 200 ажилтнаар ажлын байрыг цомотгох шийдвэр гаргаад байжээ. Харин энэ шийдврээ цуцлахыг “МЦХ” ХК-ийн удирдлагаас Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МТХГТАҮЭХ/-ныхон хүсчээ. Салбарын ҮЭХ-ны хүсэлтийг тэд хүлээн авч, орон тооны цомхотголыг илүү оновчтой байдлаар зохион байгуулж, ажилчдыг аль болох нэг дор олноор нь халахгүй байх талаар санал солилцохоор тохиролцсон байна.
Д.Бат
URL: