Сербийн олон мянган иргэн Ерөнхийлөгчийнхөө эсрэг жагсаж байна
Сербийн олон мянган иргэн тус улсын нийслэл Белград хотноо Ерөнхийлөгч Александр Вучич болон эрх баригч Сербийн дэвшилт намыг эсэргүүцэн “Вучич хулгайч” зэрэг лоозон барин жагсч буй тухай “Reuters” агентлаг мэдээлж байна.
Сөрөг хүчний удирдагч руу өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр довтолсон нь эсэргүүцлийн давалгаа үүсгэн Белградад ийнхүү дөрөв дэх удаа эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа аж. Жагсагчид Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг ханган сэтгүүлчид болон сөрөг хүчнийхнийг мөрдөн мөшгөх явдлыг зогсоохыг шаардаж байна.
Жагсагчид Александр Вучич хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрээ цээргүй хянаж, түүний удирддаг эрх баригч нам авлигад бүрэн автсан тул улс орныг удирдах чадваргүй болсон үзэж байгаа ажээ. Александр Вучичийн тэргүүлдэг Сербийн дэвшилтэт нам тус улсын парламентын 250 суудлын 165-ыг эзэмшдэг юм байна.
Б.Туг
URL: