Францад болсон жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ

5c283f547e615“Шар хантаазатнууд” хөдөлгөөний 800 орчим оролцогч Парис хотод жагсаал цуглаан хийжээ.  Түүнчлэн Франц улс даяар нийт 12 мянган хүн жагсаал цуглаанд оролцсон байна. Энэ тухай “Parisien” сонин мэдээлсэн байна.

Парис хотод болсон жагсаал цуглааны үеэр 57 хүн баривчлагдсан бөгөөд тэдний 33 нь саатуулагджээ. Өнгөрсөн долоо хоногуудтай харьцуулахад жагсагчдын тоо буурсан байна.

Жагсаал цуглаан Лион, Тулуз, Бордо зэрэг Францын бусад хотод болж байгаа аж. Цагдаа нарын мэдэгдсэнээр, Марсель хотод 900, Мец хотод 2000, Кан хотод 1500 орчим хүн цугларсан байна.

Татвар болон шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн “Шар хантаазатнууд”-ын томоохон хэмжээний жагсаал цуглаан 11 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Францын удирдлага нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаан хийсээр байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих