Салхитын мөнгөний ордод юу болоод байна вэ?

54

Ерөнхий сайдаас үүрэг өгч  ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулжээ.  Гурван сайхан сумын нутагт дэвсгэрт орших Зүүн болон Салхитын ордыг 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.  Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар 1,3 сая долларын хахуулийн мөнгөний хэрэгтэй холбоотой ч байж болзошгүй аж.  Улаанбаатарын баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхонд  өнгөрсөн намар Монголын тагнуулынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, хятад иргэдийг  баривчилсан талаарх мэдээлэл өгч байсан билээ. 770 мянган тн мөнгөний нөөцтэй тус орд алт болон газрын ховор метальтай юм. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн тус компанийг 154 мянган тн хүдэр экспортонд гарах гэж байхад нь зогсоосон байна. Уурхай нийт 200 метр гүн ухагдах боломжтойгоос одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Ийнхүү хууль зөрчсөн хөрөнгө оруулагчдын үйлдэлд цэг тавьж, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж улсын мэдэлд авсан үйл явдал болсон тухай холбогдох албаныхан онцолж байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 31 December 2018

Юун хөрөнгө оруулалт орохгүй гэж солиор зөв бүгдийг нь төр авах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих