Тусламж /ухаарахуй өгүүллэг/
Эрт цагт нэгэн эр холын хол нутагт үргэлж асч байдаг ариун гал байдаг тухай сонсчээ. Тэрээр “Энэ галыг олж авбал миний амьдрал аз жаргалтай болж , хүмүүс ч намайг хайрлана.” гэж бодоод галыг олж авахаар шийдэн сийрэг муу овоохойгоо хаян холын холын аянд гарч гэнэ. Залуу хүнд хэцүү замыг арай ядан туулж явсны эцэст арийн галыг олж , өчүүхэн жижигхэнийг авсан ч ухаангүй баярлаж гэнэ. тэгээд гэртээ буцахаар явж байтал замд нь осгож үхэх шахсан нэгэн эр тааралдав гэнэ. Түүнд хоол хүнс , гал юу ч байсангүй. Залуу хэт үнэтэй олж авсан галаасаа тэр хүнд өгөхөд харамсалтай санагдсан ч өрөвч сэтгэл нь дийлж , галынхаа ихэнх хэсгийг өнөөх осгож зхэх шахсан хүнд өгч цааш явж гэнэ.
Удаан аяллын төгсгөл ойртож залууг гэртээ дөхөж ирэх үед нь гэнэт аймшигтай салхи гарч , аянгат аадар буув. Ариун галаа хамгаалахыг хичээсэн ч ширүүн бороонд аргагүй дийлдэж , гал нь унтарчээ. Буцаж ариун галд хүрэх хол газрыг туулах хүч түүнд үнэхээр дутсан тул золгүй хувь заяандаа гутран уйлан суулаа. Энэ үед хэдхэн бээрийн зайтай газраас гэрэл тусч харагдахуйд , түүний замд таарсан өнөөх хөлдөж үхэх шахсан хүн ариун галыг барьсаар ирж яваа нь харагджээ.
Залуугийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.
www.bolod.mn
URL: