“Grand Awards-50” наадмын шилдгүүдийг тодруулна

49135500_309428296366224_7273538312755740672_n

“Монголын Маркетинг Менежментийн хүрээлэн”  10 дахь жилдээ бизнес эрхлэгч, хэвлэл мэдээллийн салбарыг дэмжиж ажилласан төдийгүй арван хоёрдугаар сарын 30-ны өдөр Оны онцгой ёслол хүндэтгэл болох “Grand Awards-50” 2018 наадмыг зохион байгуулахаар боллоо.

Энэ өдөр Монголын Маркетинг менежментийн хамт олон  маркетингийн онцгой шилдгүүдийг тодруулахын сацуу бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортлогчид, уул уурхай, эдийн засаг, боловсрол, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, спорт зэрэг салбаруудын шилдгүүдийг тодруулан, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Монголын маркетингийн менежментийн хүрээлэнгийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж цар хүрээгээ нэмэгдүүлсээр байгаа төдийгүй өдрөөс өдөрт гишүүн байгууллагуудын тоо нэмэгдсээр байгаа билээ.

“Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн”-гээс “GrandAwards-50” наадмын Шилдгүүдийг нэрлэж байна…


Оны онцлох бизнес эрхлэгч: Нарангэрэлийн Солонго

Гран-При шагналд

·         Байгаль орчин, аялал жуулчлал: “Цолмон тревел”

·         Банк, санхүү: “Бичил глобус” ББСБ

·         Дэд бүтэц: “Компорт импекс”

·         Маркетингийн салбар: “Nafa” бренд

·         Бүтээн байгуулалт: “Арцат вилла”

·         Боловсрол: Монгол Улсын Их Сургууль

·         Эрүүл мэнд: “Гранд мед” эмнэлэг

·         Орон нутаг: Булган аймгийн засаг дарга З.Батзориг

·         Худалдаа: “Shiseido Mongolia” ХХК

·         Үл хөдлөх хөрөнгө зуучлал: “Mesko Consulting”

·         Хүнсний үйлдвэр: “Жигд хүч” ХХК

·         Сувилал: “Баатар ван” амралт сувиллын цогцолбор

·         Хөнгөн үйлдвэр: Хайрын хурим

·         Үйлчилгээний салбар: “Luxury standart Mongolia” ХХК

Тус хамт олон нь сүүлийн жилүүдэд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж олон талт ажлуудыг хийж гүйцэтгэн, зах зээлд таниулж, борлуулалтыг нэмэгдүүлэх нөхцөлд байдлаар хангаж ирсэн. Дотоодод ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хилийн чанад дахь харилцаа холбоогоо өргөтгөн БНХАУ, Солонгос, Тайвань, Япон улсаас гарааны бизнес эрхлэгчид тоног төхөөрөмж зуучлах “Итгэлцлийн зээл” аяныг эхлүүлэхээр гэрээ хэлцлийн төвшинд хүрээд буй.

Түүнчлэн Монгол орон чөлөөт эдийн засагт шилжсэн цагаас нийгмийн бүхий л салбарт гол үүрэг гүйцэтгэсэн бизнесмен, улс-төрч, урлаг соёл, спортын шилдэг төлөөллүүдийн амьдралын намтар, ярилцлага бүхий “50 ЧУХАЛ ХҮН” номыг эмхтгэн худалдаанд гаргасан. Ирэх оны нэгдүгээр сард “МОНГОЛЫГ ӨӨРЧЛӨХ ХҮМҮҮС” нэртэй номын нээлтийг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.


URL:

Сэтгэгдэл бичих