НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртахгүй байхыг сэрэмжлүүлэв

46

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглаж хууран мэхлэх хууль бус үйлдэл гарсаар байна. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг нь авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол удаа дараа гарч байна. Иймд Татварын албанаас иргэн таныг ebarimt.mn-д бүртгүүлсэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлж байна гэж Татварын ерөнхий газар, цагдаагийн байгууллагаас мэдээлэв. О.Гэрэл Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих