ӨНДӨР НАСТАЙ ААВЫГАА ЗОДОЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

108

Өндөр настай аавыгаа төрсөн хүү нь зодож, амь насыг хохироосон хэрэг өчигдөр болжээ.Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Багануур дүүргийн 3 дугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 12 дугаар сарын 26-ны 13:34 цагт авч, жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийхэд, тус тоотод суух “Р”-г төрсөн хүү “О” нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байсан.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Талийгаач 75 настай байсан бол хүү нь 37 настай юм байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг архидан согтуурсан этгээд ахуйн хүрээнд үйлдэж байгааг анхааруулсаар байна. Өнгөрсөн сард л гэхэд цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдсэн 2,952 гэмт хэрэг бүртгэгджээ


URL:

Сэтгэгдэл бичих