Жүжигчин Г.Отгонцэцэг хүүгээ ганцаараа өсгөж байна

65

“Надад сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь бий” хэмээн бардам хэлсэн нэгэн бол “Орхидос”-ын хойд ээж, УДЭТ-аар овоглож явсан жүжигчин Г.Отгонцэцэг. Театрын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр олон эрийн зүрхэнд хайрын гал асаасан нь дамжиггүй. Гэсэн хэдий ч нэг хэсэг нам гүм болсон жүжигчин бүсгүй алс холын Америкт амьдрал зохиож, хөөрхөн хүүгийн ээж болсон байдаг. Түүний нөхрийг  “Хувьсал” продакшнд хамт харьяалагдаж явсан жүжигчин Б.Одбаяр хэмээдэг. Отгоо ч Б.Одбаяртай хамт авахуулсан зургуудаа цахим хуудастаа нийтэлж байв. Харин тэднийг хамт амьдарч, эцэг эх болсон гэхэд тэд “Бид хос биш, нэг ангийн сайхан найзууд” гэх тайлбар хийж байсан. Тэгвэл жүжигчин бүсгүй өдгөө хүүгээ ганцаараа өсгөх болжээ. Өнгөрсөн зун эх орондоо саатаж, кинонд тоглоод амжсан Отгоо ангийн найз Б.Одбаяртай хамтын амьдрал эхлээд бүтэлгүйтэв үү эсвэл хүүгийнх нь аав өөр хүн байсан уу гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч жүжигчин бүсгүй хүүгийнхээ төрсөн өдрийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэснийг бодоход ааваас нь өрх тусгаарласан бололтой.Эх сурвалж http://www.info.mn

Жүжигчин Г.Отгонцэцэг хүүгээ ганцаараа өсгөж байна

URL:

Нэр: ИРГЭН Огноо: 27 December 2018

НЭГ ИХ САЙХАН Ч БҮСГҮЙ БИШ. ТЭР ОРХИДОСТ ХЭТЭРХИЙ ҮНЭМШИЛТЭЙ ТОГЛООД,ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙДАГ. МӨН ТЭР ДҮР ӨӨРТ НЬ НИЙЦЭЭГҮЙ БАЙХ.

Сэтгэгдэл бичих