Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн шүүхэд 13.30 цагаас болох байв. Гэвч тэдний өмгөөлөгч хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсанаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан байна.
Тэднийг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан юм.
Б.Аз
URL: