Гишүүд УИХ-ын дарга М.Энхболд 48 цагийн дотор огцрохыг шаардлаа
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан,, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийн, УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардлаа.
Үүнтэй холбоотойгоор дээрх гишүүд өөрсдийг нь дэмжиж буй иргэд, УИХ-ын гишүүд, нам эвсэл, хөдөлгөөнүүдийг нэгтгэсэн “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл”-ийг байгуулсан. Тус нэгдэл энэ сарын 18-нд 60 тэрбумын асуудал, МАНАН-г арилгах, УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийсэн юм. Тус хэлэлцүүлэгт оролцсон 100 гаруй эвсэл болон дээрх УИХ-ын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан шаардлагыг өнөөдөр дахин УИХ-ын даргад хүргүүлж буй аж.
URL: