Дуурийн дуучин Э.Анхбаяр Н.А.Римский-Корсаковын нэрэмжит тэмцээнд тэргүүн байр эзэлжээ
Дуурийн дуучин Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр эзэлжээ.
Дэлхийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын 13-19-ний өдрүүдэд болсон бөгөөд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар оролцсон юм. Тус тэмцээнд 20 гаруй орны 270 гаруй оролцогч оролцсон бөгөөд Дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Шаравын “Монголын тал нутаг” дуугаар оролцож тэргүүн байр эзэлжээ. Тэрээр Олон улсын А болон Б зэрэглэлийн өндөр чансаатай тэмцээнүүдэд оролцон удаа дараа тэргүүн, дэд байруудад шалгарч байсан билээ.
URL: