НӨАТ-ын 200 сая төгрөгийн эзэн маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын арваннэгдүгээр сарын сугалааны тохирол маргааш явагдана. Энэ удаагийн тохирлын супер шагнал 200 сая төгрөг юм.

47

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын найман орон тохирсон бол та 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг,

таван орон тохирсон бол нэг сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм.

Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломж бүрдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих